Азийн физикийн олимпиадад эх орноо төлөөлөн оролцох ДӨРВӨН сурагч тодорлоо

Азийн физикийн олимпиадад эх орноо төлөөлөн оролцох ДӨРВӨН сурагч тодорлоо

Азийн физикийн олимпиадыг анх 2000 онд санаачилж, Индонез улсад зохион байгуулж байв. Өнөө жил уг олимпиад 23 дахь удаагаа зохион байгуулагдах бөгөөд 5-р сарын 22-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Тус олимпиадад Азийн 30 гаруй улсын 240 орчим сурагч, 60 гаруй чиглүүлэгч багш оролцох юм.

Олимпиадыг зохион байгуулах бэлтгэл ажил өнөөдрөөс эхэлжээ. Нэн тэргүүнд Монголын физикийн нийгэмлэгээс ерөнхий боловсролын сургуулийн физикийн багш нарын мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулж байна.

Азийн физикийн олимпиадад нэг улс 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр баг бүрдүүлж оролцдог. Зохион байгуулагч орон хоёр баг бүрдүүлэх эрхтэй. Өнөөдрийг хүртэлх сорилуудын үр дүнгээр Азийн физикийн олимпиадад эх орноо төлөөлөн оролцох эхний дөрвөн сурагч тодорч, батламжаа гардсан юм.




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө