Нярайн скрининг оношилгооны төвийг АШУҮИС-ийн төв эмнэлэгт нээлээ

Нярайн скрининг оношилгооны төвийг АШУҮИС-ийн төв эмнэлэгт нээлээ

АШУҮИС-ийн Төв Эмнэлгийн Нярайн скрининг оношилгооны төвийн нээлтэд АШУҮИС-ийн захирал, АУ-ны доктор, профессор Н.Хүрэлбаатар, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан нар болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Тус оношилгооны төв нь төрсөн нярай бүрийг шинжилгээнд 100 хувь бүрэн хамруулах хүчин чадалтай ба 5-7 төрлийн эмгэгийг илрүүлэх зорилт тавин ажиллана.

Олон Улсын жишгийн дагуу нярайн скрининг шинжилгээнд төрсөн нярай бүрийг 100 хувь хамруулсан тохиолдолд жил тутамд 350-400 орчим хүүхдийг хөгжлийн бэрхшээлээс сэргийлж, монгол хүний удмын санг эрүүл авч үлдэх боломж бүрдэнэ.