"Монгол Улс тамхины хэрэглээгээ хязгаарлахын тулд татвараа нэм" гэж ДЭМБ-аас зөвлөжээ

"Монгол Улс тамхины хэрэглээгээ хязгаарлахын тулд татвараа нэм" гэж ДЭМБ-аас зөвлөжээ

Засгийн газраас Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж байгаа. Уг хуулийн төсөлд техникийн туслалцаа үзүүлэхээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчид Монголд ажиллаж байгаа юм.

Тэгвэл өчигдөр /2023.02.02/  УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн Ц.Мөнх-Оргил, М.Оюунчимэг, Ж.Чинбүрэн нар ДЭМБ-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзан Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт болон нэмэлт, өөрчлөлт оруулахаар боловсруулж буй төслийн талаар санал солилцжээ. Тэд тамхины хяналтыг сайжруулах, хэрэглээг хязгаарлах хамгийн сайн арга бол татварыг нь нэмэх гэж зөвлөжээ.