"Цагаан сар"-ын шинийн дөрвөнд орох ЕБС-ийн хичээлийг өөр өдөрт шилжүүлж магадгүй гэв

"Цагаан сар"-ын шинийн дөрвөнд орох ЕБС-ийн хичээлийг өөр өдөрт шилжүүлж магадгүй гэв

Цагаан сарын баяр энэ сарын 21-23 /2023.02.21-23/-ны өдөр үргэлжилнэ. Тодруулбал, энэ сарын 20-ны өдөр "битүүн"-ий өдөр бөгөөд хуулиараа ажлын өдөр байдаг. Харин энэ сарын 21-23-ны өдөр сар шинийн нэгэн, хоёрон, гурван таарч байна. 

Ингээд шинийн дөрвөн буюу энэ сарын 21-ны өдөр ажил, сургууль эхлэх бөгөөд тус өдрийн Ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтыг хэрхэн зохицуулах талаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас тодрууллаа.

Тэгвэл Цагаан сарын баярын долоо хоногт ЕБС-ийн сургалтад зохицуулалт хийх асуудлаар Боловсрол шинжлэх ухааны яамнаас одоогоор "ямар нэгэн шийдвэр гаргаагүй, судалж" байгаа аж. 

Хэрвээ зохицуулалт хийвэл БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өөрийн эрх мэдлийн хүрээнд Баасан гараг /2023.02.24/-ийн  хичээлийг өөр өдөрт шилжүүлж магадгүй гэх мэдээлэл байна. Битүүний өдрийн хичээл хуваарийн дагуу орох бөгөөд ганц шинийн дөрөвний хичээлийн хуваарьт өөрчлөлт оруулж магадгүй байгаа аж.