Энэ жил 40 мянга орчим шалгуулагч ЭЕШ өгөхөөр бүртгүүлэх урьдчилсан тооцоолол гарчээ

Энэ жил 40 мянга орчим шалгуулагч ЭЕШ өгөхөөр бүртгүүлэх урьдчилсан тооцоолол гарчээ

Боловсролын үнэлгээний төвд 2023 оны ЭЕШ-ын бүртгэлийн талаар мэдээлэл өглөө.

Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат мэдээлэл хийлээ. Тэрбээр, энэ онд Бүрэн дунд боловсрол эзэмшин төгсөж буй 34117 суралцагчид байгаа юм. Үүний 54 хувь буюу 18334 нь орон нутагт 46 хувь буюу 15783 нь Улаанбаатар хотод төгсөж байна.

ЭЕШ-ын дүн оноог блокчен технологи дээр байршуулах системийг Боловсролын үнэлгээний төв нэвтрүүлсэн. Суралцагчдын сонсож ойлгох чадварын шалгалт 2020-2022 онд хасагдсан бол энэ оноос ахин оруулахаар бэлтгэл ажил хийгдэж байгаа аж. ЭЕШ-ын бүртгэл өнөөдрөөс /2023.02.06/ дөрөвдүгээр сарын 16-ны 18:00 цаг хүртэл үргэлжлэх аж. Онлайнаар бүргэлэхдээ bi.eec.mn сайтаар хандах бөгөөд уг сайтаар дүн, оноо, нэгдсэн тайланг харах боломжтой. Шалгалтын хураамж нэг хичээлийн 5800 төгрөг байгаа хэмээсэн юм.