"Сар шинийн баяр"-ын битүүний өдрийн ЕБС-ийн хичээлийг энэ бямба гарагт оруулах чиглэл гарчээ

"Сар шинийн баяр"-ын битүүний өдрийн ЕБС-ийн хичээлийг энэ бямба гарагт оруулах чиглэл гарчээ

Цагаан сарын баяр энэ сарын 21-23 /2023.02.21-23/-ны өдөр болно. Тодруулбал, энэ сарын 20-ны өдөр "битүүн"-ий өдөр бөгөөд хуулиараа ажлын өдөр байдаг. Харин энэ сарын 21-23-ны өдөр буюу шинийн 1, 2, 3-н таарч байна.

Ингээд шинийн дөрвөн буюу энэ сарын 24-ны өдөр ажил, сургууль эхлэх бөгөөд тус өдрийн Ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтыг хэрхэн зохицуулах талаар холбогдох албанаас мэдээлэхдээ, "Битүүн буюу хоёрдугаар сарын 20-ны /2023.02.20/ Даваа гарагийн хичээлийг энэ долоо хоногийн Бямба гарагт шилжүүлэх, Шинийн 4-н буюу хоёрдугаар сарын 24-ний хичээлийг дараагийн долоо хоногийн Бямба гарагт шилжүүлэх боломжийг тухайн орон нутгийн засаг дарга нь шийдвэрлэх чиглэлтэй байгаа. Сайдын тушаал гармагц, албажиж, нийслэл, орон нутгийн Засаг дарга нарт хүргүүлэх болно" гэв.




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө