Азийн бүсийн оюутны программчлалын 46-р олимпиадаас Монголын NUM-JBKH баг мөнгөн медаль хүртлээ

Азийн бүсийн оюутны программчлалын 46-р олимпиадаас Монголын NUM-JBKH баг мөнгөн медаль хүртлээ

Хонгконг-д өнгөрсөн нэгдүгээр сарын 14-нд зохион байгуулсан Азийн бүсийн оюутны программчлалын 46-р олимпиадаас Монголын NUM-JBKH баг мөнгөн медаль хүртлээ.

Тус олимпиадад ХШУИС-ийн багш Г.Багаболд дасгалжуулагчтай ХШУИС-ийн оюутан Э.Жангар, Б.Бат-эрдэнэ, ШУС-ийн оюутан Б.Хангал нарын бүрэлдэхүүнтэй NUM-JBKH баг оролцож мөнгөн медаль хүртсэн бахдам сайхан амжилт үзүүллээ.

NUM-JBKH баг уралдааны үеэр оролцогч багуудаас хамгийн түрүүнд буюу 4 минутад эхний бодож программчлах өндөр ур чадвартайгаа харууллаа. Сануулахад, Багийн дасгалжуулагч багш Г.Багаболд нь 12 жилийн өмнө Далиан хотод болсон олимпиадад МУИС-ийнхаа багийг мөн удирдан оролцож мөнгөн медаль хүртэж байсан юм.




Өнөөдөр луу өдөр

14 минутын өмнө