"Өргөө" амаржих газарт 21 настай эмэгтэй эндсэнийг цагдаад мэдэгдэхгүй, ЭМЯ-нд мэдээлсэн байжээ

"Өргөө" амаржих газарт 21 настай эмэгтэй эндсэнийг цагдаад мэдэгдэхгүй, ЭМЯ-нд мэдээлсэн байжээ

"Өргөө" амаржих газарт эмчлүүлэхээр очсон 21 настай эх өнөөдөр /2023.02.17/ 12.00 цагийн орчимд эндсэн харамсалтай хэрэг гарчээ. 
 
Энэ талаарх мэдээллийг тус эмнэлгийн удирдлагууд цагдаагийн байгууллагад мэдэгдэхгүй, харин Эрүүл мэндийн яаманд мэдээлсэн байжээ. Харин цахим орчимд энэ талаарх мэдээлэл гарсны дагуу цагдаагийн алба хаагчид мөрдөн шалгах ажлыг эхлүүлсэн талаар эх сурвалж мэдээллээ.