"Emch" апплейкшний Б.Мөнхцэцэг: Цагаан сар гээд их идэх нь ходоодны цочмог үйл ажиллагааны хямрал болж цөсний суваг бөглөрөх аюултай /ВИДЕО/

"Emch" апплейкшний Б.Мөнхцэцэг: Цагаан сар гээд их идэх нь ходоодны цочмог үйл ажиллагааны хямрал болж цөсний суваг бөглөрөх аюултай /ВИДЕО/

Турк улсад ажиллаж амьдардаг дотрын нарийн мэргэжилтэй эмч, “Emch” апплейкшний үүсгэн байгуулагч Б.Мөнхцэцэгтэй ярилцлаа. Цагаан сарын баяртай холбогдуулан хооллолт, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны талаар зөвлөмж мэдээллийг үзэгч, уншигчдадаа хүргэж байна.

ВИДЕО: 

Тэрбээр одоогоор Турк болон европын хамгийн том эмнэлэг болох “Гэбзэ Мэдикал Парк” эмнэлэгт ажилладаг. Тус эмнэлгийн цорын ганц Монголч эмч юм. Дотрын нарын мэргэжлийн эмч бөгөөд "Emch" апплейкшнийг үүсгэн байгуулахдаа монголд эрүүл мэндийн хүрэлцээ муутай учраас эмч, өвчтөн хоёрыг ойртуулах гол зорилготойгоор үүсгэсэн аж. Өвчтөн шинжилгээгээ найдвартай программаар хаалттай системээр уншуулах, эцсийн онош авах, харилцан ярилцах, эмчийн зөвлөмж авах гэсэн санаанаас анх хоёр жилийн өмнө үүсгэсэн байна. Апплейкшнаар үзүүлэх үйлчилгээ нь эм бичих биш нарийн мэргэжлийн эмчээр онош тодруулах юм.

Б.Мөнхцэцэг

"Нэг удаа цай ууж, тостой хоол идэх нь хавдар болохгүй. Нэг дор цочмог их хэмжээгээр бууз идэх, өндөр хэмжээгээр архи уух, өөх тостой зүйл идэх нь хоол боловсруулах үйл ажиллагааны цочмог хямрал болно. Үйл ажиллагааны хямрал нь өтгөн цус цөснөөс шахах шаардлага гарсан учраас цөсний суваг бөглөрөх өвчин тусна. Цөсний суваг бөглөрсөн тохиолдолд хүн архаг нойр булчирхай болон цөсний хүүдийн суваг нь нэг учраас амь насанд аюултай өрөвсөл үүсдэг" аж.

Ходоодны түгжрэлийн үед түгжээс тайлахын тулд Кола ундааг өгдөг. Ходоодны шархтай хүн кола уусан тохиолдолд шарх нь задрах, нэмэгдэх аюутай аж.

Хоол боловсруулах систем нь нар гарж тод өнгө ялгарах үед ажиллаж эхлэх ба нар бууснаас хойш, нар хөөрөхөөс өмнө идсэн хоол шингэхгүй, маш удаан шингэнэ. Хоол идээд шингэхээс нь өмнө хэвтвэл улаан хоолой өрөвсдөг аж.

Б.Мөнхцэцэг