Сар шинийн баярын өдрүүдэд ЭМД хариуцлагатай жижүүр ажиллана

Сар шинийн баярын өдрүүдэд ЭМД хариуцлагатай жижүүр ажиллана

Сар шинийн баярын өдрүүдэд Эрүүл мэндийн даатгалын төрийн үйлчилгээг тасралтгүй хүргэх, байгууллагын үйл ажиллагааны хэвийн горим, аюулгүй байдлыг хангах зорилгоор ЭМДЕГ-ын алба хаагчид хуваарийн дагуу хариуцлагатай жижүүрийн үүргийг гүйцэтгэж ажиллана. 
 
Иймд Иргэн даатгуулагч та 2023 оны хоёрдугаар сарын 21-23-ны өдрийн 08:30 – 17:30 цагийн хооронд ЭМД-тай холбоотой асуудлаар 70101154 дугаар утсаар холбогдож мэдээ мэдээлэл авах боломжтой.