ЕБС-ийн сурагчид ирэх бямба гарагт хичээллэнэ

ЕБС-ийн сурагчид ирэх бямба гарагт хичээллэнэ

Ерөнхий боловсролын сурагчид гуравдугаар сарын 4-ний бямба гарагт нөхөж хичээллэнэ. Тодруулбал, Цагаан сарын битүүний өдөр буюу 2023 оны хоёрдугаар сарын 20-ны даваа гарагийн хичээлийг хоёрдугаар сарын 18-ны бямба гарагт нөхөж хичээллэсэн. Харин хоёрдугаар сарын 24-ний баасан гарагийн хичээлийг  ирэх долоо хоногийн бямба гараг буюу гуравдугаар сарын 4-ний өдөр нөхөж хичээллүүлэхээр БШУ-ны яамнаас шийдвэрлэсэн билээ.