ОУ-ын шатрын холбооны мастер Д.Мөнхзул Азийн шилдэг рапид тамирчин болжээ

ОУ-ын шатрын холбооны мастер Д.Мөнхзул Азийн шилдэг рапид тамирчин болжээ

Олон Улсын шатрын холбооны мастер Д.Мөнхзул Ази тивийн шилдэг өсвөрийн рапид тамирчин номинацийн эзэн болсон тухай Монгол шатрын холбооноос мэдээллээ.

Тэрбээр 2014 онд ӨАБНУ-ын Дурбан хотноо зохиогдсон өсвөрийн шатарчдын ДАШТ-ий найм хүртэлх насны ангилалд тэргүүн байр эзэлж, дэлхийн аваргын анхны цомоо өргөж байв. Мөн Румын улсын Мамаиа хотод өнгөрсөн онд болсон өсвөрийн шатарчдын 14, 16, 18 насны ангиллын ДАШТ-д 11 өргөөс 8.5 оноо авч хожигдолгүй түрүүлснээр дэлхий хошой аварга болсон юм.