Ковидын өвчлөл манай улсад тууштай буурч байна

Ковидын өвчлөл манай улсад тууштай буурч байна

Корона вирусийн халдварын талаар ХӨСҮТ мэдээлэл хийлээ.

Тодруулбал, мэдэгдэлд дурдахдаа "Дэлхий дахинд Ковид-19 өвчний тархалт тууштай буурч байна. Сүүлийн долоо хоногт БНХАУ-д 97 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь өмнөх долоо хоногоос 12.7 хувиар буурчээ. Манай улсын хувьд 2023 оны нэгдүгээр сарын 20-ноос /2023.01.20/ эхлэн тогтвортой буурч байгаа. Нэгдүгээр сарын 20-ноос /2023.01.20/ хойш долоо хоногт бүртгэгдэж таваас бага байна. Хамгийн сүүлд гарсан есдүгээр долоо хоногт гурван тохиолдол бүртгэгджээ. Ковидын тархалтын үнэлгээ 47 дугаар долоо хоногоос эхлээд ногоон түвшинд шилжсэн. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 21-нээс /2022.12.21/ ковидын нас баралт монголд бүртгэгдээгүй. ДЭМБ-аас улс орнуудад ковидын хариу арга хэмжээнээс илүүтэйгээр цаашдын цар тахалд бэлэн байх, эрсдэлийн харилцаа, эмнэлгийн тусламж үйлчилгээний тогтвортой байдлыг хангах бодлогын түвшинд шилжихийг зөвлөмж болгож байгаа. Ковид тандалтыг цааш нь үргэлжлүүлж хийнэ. Тусгайлан ковид тандалт биш халдварт өвчний тандалтыг томуутай нэгтгэж хийнэ" хэмээлээ.