Сүхбаатар аймагт иргэдийг үнэ төлбөргүй нүдний үзлэгт хамруулж, 1500 орчим иргэнд харааны шил тааруулж, өгнө

Сүхбаатар аймагт иргэдийг үнэ төлбөргүй нүдний үзлэгт хамруулж, 1500 орчим иргэнд харааны шил тааруулж, өгнө

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь тэргүүтэй, аймгийн ИТХ-ын зарим төлөөлөгчид БНСУ-ын Пусан хотод ажилласан. 

Тус ажлын айлчлалын үеэр шийдэгдсэн нэг ажил бол Солонгос Монголын хамтын ажиллагааны холбоотой хамтран ирэх 5 дугаар сард Сүхбаатар аймгийн иргэдэд нүдний эмчийн үзлэг, оношилгоо хийх ажлыг зохион байгуулахаар болжээ. Ингэснээр харааны бэрхшээлтэй 1500 орчим иргэнд харааны шил тааруулж, өгөх юм.

1000-1500 иргэнийг нүдний үнэ төлбөргүй үзлэгт хамруулах тухай өмнө нь аймгийн Засаг дарга мэдээлэл өгч байсан билээ.