С.Чинзориг: Таван тэрбум төгрөгийн фторт түрхлэгийг 0-17 насны бүх хүүхдийн шүдэнд түрхэнэ

С.Чинзориг: Таван тэрбум төгрөгийн фторт түрхлэгийг 0-17 насны бүх хүүхдийн шүдэнд түрхэнэ

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Манай улсын 330 сумын 30-д нь шүдний эмч, тоног төхөөрөмж байдаг бол үлдсэн 300 орчим суманд дагнасан шүдний эмч, багж тоног төхөөрөмж байдаггүй байна. Улсын хэмжээнд 1623 шүдний эмч ажиллаж байна. 10 хүнд ногдох шүдний эмчийн тоогоор дэлхийн дунджаас дээгүүр байна. Гэхдээ орон нутгийн иргэдэд шүдний эмчилгээ, тусламж үзүүлэх боломж хомс байна. Улсын хэмжээнд 680 эмнэлэг кабенит ажиллаж байгаа ч  хүн амын 50 хувь нь шүдний тусламж үйлчилгээ авч чадахгүй байдалд байна

Хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл, цооролт өндөр байгаа учраас сумын болон өрхийн эмнэлгүүдийг түшиглэн 2023 онд багтаан 0-17 насны бүх хүүхдийг шүдний фторт түрхлэгт үнэ төлбөргүй хамруулах ажлыг зохион байгуулна. Уг ажилд нийт таван тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай бөгөөд үүнийг ЭМДС-аас гаргахаар болсон байна. Мөн цаашдаа хүүхдийн шүдэнд хамгаалалтын ломбо тавих ажлыг шинээр нэвтрүүлнэ. 2024 оноос бүх нийтийн шүдний эрүүл мэндэд анхаарах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, хөтөлбөр хэрэгжүүлж ажиллана. Мөн эрүүл мэндийн бодлогод өөрчлөлт оруулж, өвдөхөөсөө өмнө урьдчилсан сэргийлэх ажиллагаа идэвхжүүлэхэрэ төлөвлөж байгаа. Шүдний урьдчилан сэргийлэх үзлэгийг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, амьжиргааны түвшин доогуур айлуудад мөн үзүүлэх төлөвлөгөөтэй байна. Хүүхдийн шүдний цоорол чихэрлэг хүнснээс болж байгаа" гэв. 

ҮЗЭХ: