СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Салхин цэцэг өвчин нэмэгдэж байгаа учраас халдвар хамгааллыг сахих хэрэгтэй

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Салхин цэцэг өвчин нэмэгдэж байгаа учраас халдвар хамгааллыг сахих хэрэгтэй

ХӨСҮТ-өөс цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Амьсгалын замын өвчлөл болон салхин цэцэг өвчний талаар ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр “ХӨСҮТ-өөс халдварт өвчний хам шинжүүдийн тандалт хийдэг. Тухайлбал, амьсгалын замын халдварт өвчний тандалтыг цочмог халуурах, тууралтат хам шинж болон халуурах, цэврүүт тууралтат хам шинжээр танддаг. Эдгээр тандалтаас авч үзвэл, өмнөх таван жилийн дундаж, босго үзүүлэлтээс аль аль нь даваагүй. Салхин цэцэг өвчний хувьд, өнгөрсөн онуудтай харьцуулахад 2022-2023 онд өвчлөл харьцангуй нэмэгдэж байна. Гэхдээ цар тахлаас өмнөх үеийн өвчлөлийн дундаж босго үзүүлэлтийнхээ түвшинд байгаа юм.

Тодруулбал, өнгөрсөн онд салхин цэцэг өвчнөөр оношлогдож, ХӨСҮТ-д 675 хүн хэвтэн эмчлүүлжээ. Харин 2023 оны эхний гурван сарын байдлаар 300 хүн салхин цэцэг өвчний улмаас хэвтэн эмчлүүлсэн. Амьсгалын замын халдварт өвчлөлүүдийн гол шалтгаан нь томуу, томуу төст өвчин юм. Хоёрдугаар байрт салхин цэцэг ордог. Өнгөрсөн онуудтай харьцуулахад салхин цэцгээр өвчлөх тохиолдлын тоо нэмэгдэж буй учраас халдвар хамгааллыг сахих хэрэгтэй. Салхин цэцгээр өвдсөн хүүхэдтэй хамт байсан өгүүлэмжийг эрүүл мэндийн байгууллага, сургууль цэцэрлэгтээ мэдэгдэх нь чухал. Ингэснээр салхин цэцэг болон амьсгалын замын халдварыг нэмж тархаахгүй, бусад хүнийг өвдөхөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой" гэлээ.

Салхин цэцэг өвчнөөс сэргийлэх зөвлөмж:

Хүүхэд тань халуурч, бие дээр нь тууралт гарч байгаа бол халдварт өвчин байх эрсдэлтэй. Ийм шинж тэмдэг ажиглагдвал цэцэрлэг, сургуульд нь явуулахгүй байх, эмчид үзүүлж өвчний шалтгааныг тогтоох хэрэгтэй.

Салхин цэцэг юм уу, тууралтат халдварт өвчтэй байвал тухайн өвчний халдвартай байх хугацааны туршид хүүхдээ олон нийтийн газар явуулахгүй, гэртээ тусгаарлахыг зөвлөе.




Улаанбаатарт 11 градус хүйтэн байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ