ФОТО: Олон Улсын уралдаан, тэмцээнд амжилттай оролцсон "Найрамдал" сургуулийн сурагчдад шагнал гардууллаа

ФОТО: Олон Улсын уралдаан, тэмцээнд амжилттай оролцсон "Найрамдал" сургуулийн сурагчдад шагнал гардууллаа

Олон Улсын уралдаан, тэмцээнд амжилттай оролцсон Монгол, Хятадын "Найрамдал" сургуулийн дунд болон ахлах ангийн сурагчдад шагнал гардууллаа.  

Тодруулбал,

  • БНХАУ-ын  Жань Су мужийн Цагаач иргэдийн холбоо болон  Хятадын Цагаач иргэдийн холбооноос гадаад дахь цагаач сурагчдын зохион байгуулсан Олон Улсын “Дотно Хятад”, “Жан Сугийн түүхийг ярьцгаая” зэрэг цахим уралдаанд  Гуо Ей Мэйний удирдсан 5б ангийн сурагчид амжилттай оролцож, нэг сурагч алтан медаль, мөнгөн шагналын эзэн болсон байна. 
  • Мөн Күнзийн Институтээс Монгол Улсын дунд сургуулиудын сурагчдын дунд 2 дахь удаагаа  зохион байгуулсан “Миний нүдээр-Хятад орон” сэдэвт контентын уралдаанд амжилттай сурагчид амжилттай оролцсон учир өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнажээ. 
  • Монгол Улс дахь дунд сургуулиудын сурагчдын дунд зохион байгуулсан Уран илтгэлийн тэмцээнд Найрамдал сургуулийн таван сурагч оролцож,  хоёр сурагч гуравдугаар байрт шалгарсан тул тус бүр 250 мянган төгрөгөөр шагнуулсан  байна. 
  • Монгол Улс дахь дунд сургуулиудын сурагчдын дунд зохион байгуулсан зохион бичлэгийн уралдаанд Хятад сурагчдын ангилалд тус сургуулийн 18 сурагч оролцож, гуравдугаар байранд дөрвөн сурагч шалгарч, тус 150 мянган төгрөгөөр, тусгай байрт таван сурагч шалгарч тус бүр 75 мянган төгрөгөөр шагнуулав. Харин Монгол сурагчдын ангилалд хоёр сурагч тусгай байрт шалгарч тус бүр 75 мянган төгрөгийн шагнал хүртсэн юм.
  • Хятад үндэсний бүжгийн уралдаанд дөрвөн хамтлаг оролцож, хоёр баг нь шагналт байр эзэлж, тус бүр 100 мянган төгрөг, уран уншлагын тэмцээнд 30 сурагч оролцсоноос, гурван төрөлд тусгай байрт шалгарч тус бүр 100 мянган төгрөгөөр шагнуулсан байна.
  • БНХАУ-ын Тянь Жин мужаас зохион байгуулсан зураг,  дуу, бүжгийн тэмцээнд тус сургуулийн сурагчид амжилттай оролцсон учир сурагчид, удирдан зохион байгуулсан багш нарыг Найрамдал сургуулийн зүгээс мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.
  • “Хятадын сайхныг мэдрэх нь” сэдэвт гадаад улс дахь цагаач сурагчдын дунд зохион байгуулсан уншлагын уралдаанд Найрамдал сургуулийн гурван сурагч нэгдүгээр байранд, хоёрдугаар байранд долоон сурагч, гуравдугаар байранд 10 сурагч шалгарч, багц номоор, ӨМӨЗО-ны Цагаач иргэдийн зөвлөлөөс зохион байгуулсан уралдаанд амжилттай оролцож, шагналт байруудад шалгаран, дурсгалын зүйлсээр шагнуулсан юм. Дээрх уралдаан тэмцээнд сурагчдаа амжилттай бэлтгэн оролцуулсан багш нар мөнгөн шагналаар шагнагдснаас гадна, зохион байгуулалт сайтай оролцсон “Шилдэг сургууль”-аар өргөмжиллөө. 

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг тэмцээнүүдэд сурагчид амжилттай оролцсоноор бүх талын авьяасыг нээн хөгжүүлэхээс гадна сурагчдын ярианы түвшин, сонсголын түвшин сайжирч, өөрийгөө илэрхийлэх чадвар эрс сайжирдаг гэдгийг тус сургуулийн удирдлага шагнал гардуулах үеэр онцолсон. Мөн Хятад орны түүх, соёл, уламжлалт ёс заншлыг танин мэдэхээс гадна, сурагчдын ярианы болон бичгийн чадварт ахиц гарсан үр дүнтэй бүтээлч ажлууд болж чадсан гэдгийг ч мөн тодотгосон юм. 




Өнөөдөр морь өдөр

33 минутын өмнө