Соёлын яамнаас “Монгол кино нэгтгэл” ТӨҮГ-ын захирлын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлажээ

Соёлын яамнаас “Монгол кино нэгтгэл” ТӨҮГ-ын захирлын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлажээ

Соёлын яамнаас “Монгол кино нэгтгэл” төрийн өмчит үйлдвэрийн газрын Удирдах зөвлөлийн санал, дүгнэлт, холбогдох тушаал, шийдвэрий үндэслэн тус газрын захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй зарлажээ.

Сонгон шалгаруулалтыг 2023 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 7-ны өдрийг хүртэлх хугацаанд зарлаж байгаа аж.

Өдгөө “Монгол кино нэгтгэл” ТӨҮГ-ын Удирдах зөвлөлд Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг, Соёлын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Н.Энхбат, Кино урлагийн зөвлөлийн дарга бөгөөд Кино урлагийн зөвлөлийн Ажлын албаны дарга Ч.Ундрал, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн Удирдлага, төлөөллийн албаны дарга В.Дарханбаатар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн Г.Нямдаваа, “Боролдой” студийн захирал, найруулагч С.Мягмар, найруулагч, продюсер Б.Ням-Очир нар ажилладаг.

Сонирхуулахад, Кино урлагийн дээд сургуулийн захирал Ж.Солонго нь саяхан оюутнаа зодож, биед нь халдсан талаарх мэдээлэл, бичлэг цахим орчинд олны анхаарлыг татаад байгаа. Тэгвэл тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байгаа юм. 




Өнөөдөр бар өдөр

5 цагийн өмнө