Л.Энх-Амгалан: Сурагчид завсарлахдаа нойл орж, юм идэж амждаггүйн улмаас эрүүл мэндээрээ хохирч буйг өөрчлөх хэрэгтэй

Л.Энх-Амгалан: Сурагчид завсарлахдаа нойл орж, юм идэж амждаггүйн улмаас эрүүл мэндээрээ хохирч буйг өөрчлөх хэрэгтэй

БШУ сайд Л.Энх-Амгалан сурагчдын завсарлагааны цаг юм идэж, нойл ороход хангалтгүйн улмаас хүүхэд эрүүл мэндээрээ хохирдог асуудлыг даруйхан өөрчлөх ёстой гэв.

Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудастаа “ЕБС-ийн сурагчид завсарлагааны үеэр гуанз битгий хэл 00 орж амждаггүй. Шингэн юм уухгүй, өтгөн шингэнээ маш удаан тэвчинэ. Ийм байхад эрүүл мэнд, ирээдүй гэж яриад ч яах вэ. Энэ чинь хүчирхийлэл биш юм уу…” Ийм жиргээ олж уншлаа. Энэ бодит байдалд хэр үнэн, үндэслэлтэй вэ? Хэрэв үнэн бол даруйхан өөрчлөх ёстой асуудал мөн байна. Сайд ийм ч юм мэдэхгүй байх гэж дээ гэж шүүмжилбэл шүүмжлэг, загнавал ч загнаг. Хүүхдэд ээлтэй орчин л чухал" хэмээн бичжээ.




Өнөөдөр тахиа өдөр

5 цагийн өмнө