"Нийслэл, орон нутгийн ЕБС-ийн бүх ангийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт гуравдугаар сарын 27-ны Даваа гарагаас эхэлнэ. Долоо хоног амраад, дөрөвдүгээр сарын 3-ны Даваа гарагт хичээл орно. Орон нутгийн сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт орохгүй" гэдгийг БЕГ-аас мэдээллээ.
Зуны амралтын тухайд:
- 1-3 дугаар ангийн сурагчид тавдугаар сарын 29-нөөс
- 4-5 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 5-наас
- 6-12 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 12-наас амарч эхлэх хуваарьтай юм.