ГЕРМАНЫ ХЭВЛЭЛ:   Тав хүртэлх насны хүүхдийн нас баралтын гол шалтгаан нь уушгины хатгалгаа

ГЕРМАНЫ ХЭВЛЭЛ: Тав хүртэлх насны хүүхдийн нас баралтын гол шалтгаан нь уушгины хатгалгаа

Нүүрс олборлолт нь Монгол Улсад хөгжил цэцэглэлтийг авчирсан хэдий ч түүний үр дагавар нь “хараал” болон хувирч байна.

Нүүрс олборлолт, экспорт нь Монгол Улсын эдийн засгийг сүүлийн 20 жилийн турш дээшлүүлсэн бөгөөд нийслэл Улаанбаатар хот эрчимтэй хөгжиж байгаа билээ. Улаанбаатараас арав гаруй цагийн зайтай говь нутагт Алтанцог шиг эрчүүд дэлхийн хамгийн том уурхайнуудын нэгт тооцогддог Тавантолгойд ажиллаж байгаагаараа бахархдаг .Тус ил уурхайн нүүрсний нөөц долоон тэрбум гаруй тонн байгаа юм.

Алтанцог хоёр настай охинтой түүний охин зүрхний өвчтэй ба эмч нарын дүгнэлтээр нүүрсний утаа буруутай гэжээ. НҮБ-ын Хүүхдийн сангийн судалгаагаар сүүлийн арван жилд Монгол улсад уушгины өвчлөл гурав дахин нэмэгдсэн байна. Тав хүртэлх насны хүүхдийн нас баралтын гол шалтгаан нь уушгины хатгалгаа байгаа юм. Нүүрс түлдэг, Монгол гэрт өсөж төрсөн хүүхдүүдийн амьсгалах чадвар дундаж үеийнхнээсээ 40 хувиар бага байдаг аж.

Монгол Улсын хүн амын талаас илүү хувь нь амьдардаг Улаанбаатар хот нүүрсний утаагаар тэнгэр нь хар манантай, агаар нь өтгөн, наалдамхай, тортог ихтэй байдаг тул Монголчууд агаарын бохирдлын дээд хэмжээг тогтмол хэмждэг. Засгийн газар уг асуудлыг хүлээн зөвшөөрч түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Гэвч Монгол Улс эдийн засгийн хувьд нүүрснээс хэт хамааралтай ба байгаль орчныг хамгаалах бодит бодлого явуулах боломж байхгүй. Ингээд ерөөл аажмаар хараал болж хувирдаг.

ЭХ СУРВАЛЖ: ARTE Reportage




Өнөөдөр бар өдөр

11 цагийн өмнө