Хаванагийн Их сургууль, МУИС-тай хамтран ажиллах тухай гэрээ байгуулжээ

Хаванагийн Их сургууль, МУИС-тай хамтран ажиллах тухай гэрээ байгуулжээ

Монгол Улсаас Куба, Уругвай улсуудад суух элчин сайдаар Ш.Батцэцэг ажиллаж буй. Тэгвэл МУИС-ийн Бизнесийн сургууль болон Хаванагийн Их сургуулийн Эдийн засгийн сургууль хооронд хамтран ажиллах тухай гэрээнд талууд цахим хэлбэрээр гарын үсэг зурсан байна. Иймд тус арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлж элчин сайд Ш.Батцэцэг оролцжээ.