ЕБС-ийн сурагчид ирэх долоо хоногт АМАРНА

ЕБС-ийн сурагчид ирэх долоо хоногт АМАРНА

Нийслэл, орон нутгийн Ерөнхий боловсролын сургууль /ЕБС/-ийн бүх ангийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт гуравдугаар сарын 27-ны даваа гарагаас эхэлнэ. Сурагчид долоо хоног амраад дөрөвдүгээр сарын 3-ны даваа гарагт хичээл орно. Орон нутгийн сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт орохгүй.

Зуны амралтын тухайд:

  • 1-3 ангийн сурагчид тавдугаар сарын 29-нөөс
  • 4-5 дугаар сангийн сурагчид зургаадугаар сарын 5-наас
  • 6-12 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 12-ноос амарч эхлэх хуваарьтай.