Хөгжмийн зохиолч Л.Балхжавын хүү Чингүүн Боловсролын зээлийн сангийн 16 мянган ам.долларын тэтгэлгээр АНУ-д сурчээ

Хөгжмийн зохиолч Л.Балхжавын хүү Чингүүн Боловсролын зээлийн сангийн 16 мянган ам.долларын тэтгэлгээр АНУ-д сурчээ

Өчигдрөөс /2023.03.22/ эхэлж Боловсролын зээлийн сангаас зээл авсан бүх хүний мэдээллийг тус сангийн цахим хуудсаар дамжуулан ил болгож байна. Ингэснээр 1997 оноос хойш тус сангаас зээл авсан 52698, буцалтгүй тусламж, тэтгэлэг авсан 154662 хүний мэдээлэл ил болсон. 

Эдгээрийн дийлэнх нь улстөрч, эрх мэдэлтнүүдийн хүүхдүүд болон хамаарал бүхий хүмүүс байсан нь олон нийтийн дургүйцлийг төрүүлээд байна. Боловсролын зээлийн сангаас зээл авсан хүмүүсийн дунд Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Хөгжмийн зохиолч Л.Балхжавын том хүү, кино найруулагч Чингүүн багтжээ.

Тэрбээр АНУ-ын “Campbellsville Их Сургууль”-д урлагийн удирдлага мэргэжлийн хоёр жилийн ангид 16 мянган ам.долларын санхүүжилтээр суралцсан байна.

Өдгөө тэрбээр найруулагч, кино зохиолчоор ажиллаж байгаа бөгөөд сүүлд “Girls” олон ангит киноны зохиолыг бичиж байгаа аж.