Хоёрдугаар төв эмнэлэг сонгодог хөгжмийн булантай боллоо

Хоёрдугаар төв эмнэлэг сонгодог хөгжмийн булантай боллоо

Улсын Хоёрдугаар төв эмнэлэг (УХТЭ)-ээс үйлчлүүлэгчдэдээ зориулан сэтгэл заслын эерэг нөлөө үзүүлэх, эмнэлгийн орчинд эерэг уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор өнөөдөр сонгодог "Хөгжмийн булан"-г нээсэн байна.

Хөгжмийн эмчилгээ нь эмчлүүлэгчийн сэтгэл санааг тогтворжуулах, сэтгэл хөдлөл, бие махбодын асуудлыг тодорхойлох, булчин суллахад эерэг нөлөө үзүүлдэг нь шинжлэх ухаанаар батлагдсан учраас олон улсад эмнэлгүүдэд хөгжмийн буланг ашигладаг юм.

Энэ талаар Хоёрдугаар төв эмнэлгийн захирал Б.Эрдэнэбулган "Бид үйлчлүүлэгчдийнхээ ая тухтай орчныг бүрдүүлэхийн төлөө, нөгөөтэйгүүр эмчлүүлэгч, эмч ажилтныхаа стрессийг тайлах зорилгоор сонгодог хөгжмийн булангаа хийх боломж бүрдэж, өнөөдөр ийнхүү нээж байгаадаа баяртай байна.Эмнэлгийн орчинд хөгжмийн булан байх нь олон талын ач холбогдолтой. Тухайлбал, үйлчлүүлэгчдийн сэтгэл санааг тайвшруулах, ажилчдын стрессийг тайлах боломжтой бөгөөд хүн сайхан хөгжим сонссоноор тухайн хүн айж сандрах биш, асуудлын гарцыг шийдэхийн төлөө эрмэлзэх нөхцөл бүрддэг гэж үздэг. Энэ нь шинжлэх ухаанаар батлагдсан учраас олон улсад эмнэлгүүд энэ аргыг их түгээмэл ашигладаг.Манай эмнэлгийн зүгээс хөгжмийн сургуулиуд, энэ төрлийн ААН-үүд, хувь хүмүүстэй хамтран энэхүү сонгодог хөгжмийн булангаа тогтмол ажиллагаатай байх талаар анхаарна. Эхний ээлжид долоо хоногтоо 2-3 удаа урилгаар хөгжимчид авчирч тоглуулж байхаар төлөвлөсөн" гэлээ.




Өнөөдөр бар өдөр

4 цагийн өмнө