Элэгний В вирусийн эсрэг эмийн 90 хоногийн хэрэглээг нэг дор авах боломжтой болжээ

Элэгний В вирусийн эсрэг эмийн 90 хоногийн хэрэглээг нэг дор авах боломжтой болжээ

Элэгний В вирусийн эсрэг эмийн 90 хоногийн хэрэглээг нэг дор авах боломжтой болжээ. Тодруулбал, ЭМДҮЗ-ийн 2022 оны 11-р тогтоолд "Элэгний В вирус"-ын эсрэг ерөнхий нэршлийн 2, худалдааны нэршлийн 4 төрлийн эмийг багтаасан байдаг.

Өмнө нь даатгуулагч иргэд эдгээр эмийг сар бүр 30 ширхгийг ЭМД-ын сангийн 50 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авдаг байсан бол одоо 90 хоногийн хэрэглээгээ нэг дор бичүүлэн авах боломжтой болсон байна.