АШУҮИС-ийн “Сувилахуйн сургууль”-ийн 95 оюутан “Цэргийн төв эмнэлэг”-т ажиллах урилга хүлээн авчээ

АШУҮИС-ийн “Сувилахуйн сургууль”-ийн 95 оюутан “Цэргийн төв эмнэлэг”-т ажиллах урилга хүлээн авчээ

Цэргийн төв эмнэлгийнхэн эмнэлгийнхээ мэргэжилтний хүний нөөцийг нөхөн хангах зорилгоор АШУҮИС-ийн “Сувилахуйн сургууль”-ийн төгсөх дамжааны оюутнуудтай "Би цэргийн сувилагч" уулзалт хийжээ. 

Энэ үеэр 102 жилийн түүхт шинжлэх ухааны ууган эмнэлэг “Цэргийн төв эмнэлэг” болон Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчилан таниулах сургалт явуулсан байна. Уулзалтын үеэр 4 дүгээр дамжааны 160 гаруй оюутны 95 нь Цэргийн төв эмнэлэгт ажиллах хүсэл сонирхолтой байгаагаа илэрхийлж, уулзалт зохион байгуулагчдаас урилга хүлээн авчээ.




Өнөөдөр бар өдөр

13 цагийн өмнө