ХӨСҮТ: Салхин цэцэг өвчний тархалт өндөр байна

ХӨСҮТ: Салхин цэцэг өвчний тархалт өндөр байна

Тууралтад халдвар, салхин цэцэг, улаан бурхан өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-д салхин цэцэг өвчнөөр хэвтэн эмчлүүлж буй 40 бага насны хүүхэд байгаа бөгөөд яаралтай тусламжийн тасгаар салхин цэцэг, интер вирус, улаан эсэргэнэ өвчний халдвараар өвчилсөн иргэд ирж байгаа аж. Эдгээр яаралтай тусламжийн бүртгэл дундаа салхин цэцгийн халдвар өндөр тохиолдолтой бүртгэгдэж байгаа юм. Салхин цэцгийн халдвар нь тархалт өндөр вирус учир хөнгөн, дунд, хүнд аль тохиолдолд ч тусгаарлалтад хэвтэж эмчлүүлэх шаардлагатай. Амьсгалын замаар халдварладаг өвчин тул тархалт хурдан байдаг байна.

ҮЗЭХ: