Эрт илрүүлэг дөрөвдүгээр сарыг дуустал үргэлжилнэ

Эрт илрүүлэг дөрөвдүгээр сарыг дуустал үргэлжилнэ

Эрүүл мэндийн яам өнгөрсөн жилээс иргэн бүрийг эрт илрүүлгийн үзлэгт хамруулах санаачилга гаргасан. Хүн амыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд 2022 оны тавдугаар сарын 01-нээс 2023 оны хоёрдугаар сар хүртэлх хугацаанд улсын хэмжээнд 840 мянга гаруй хүн хамрагдсан билээ.

Тус эрт илрүүлгийн үзлэг энэ сард буюу 2023 оны дөрөвдүгээр сарыг дуустал үргэлжлэх юм. Тиймээс хамрагдаагүй иргэд харьяа эмнэлэгтээ хандахыг зөвлөж байна. Одоогийн байдлаар эрт илрүүлэгт хамрагдсан хүмүүсийн 382 мянга 721 буюу 45,5 хувь нь эрэгтэйчүүд, 458 мянга 115 буюу 54,5 хувь нь эмэгтэйчүүд. Насны хувьд залуучуудын хамрагдах хувь бага байсан аж.