Олон улсын математикийн олимпиадад оролцсон гурван сурагч хүрэл медаль хүртэж, нэг нь тусгай байр эзэлжээ

Олон улсын математикийн олимпиадад оролцсон гурван сурагч хүрэл медаль хүртэж, нэг нь тусгай байр эзэлжээ

Охидын математикийн авьяасыг дэмжин хөгжүүлэх, тэдэнд боломж олгох зорилготой олон улсын олимпиад болох “Европын охидын математикийн олимпиад-EGMO”-г Европын улсуудад 2012  оноос эхлэн зохион байгуулж эхэлжээ.

2014 оноос хойш энэ олимпиадад Европын бус улсуудыг тодорхой хураамж төлөн оролцохыг дэмждэг болсон. Словени улсын Портороз хотод зохион байгуулагдсан Европын охидын математикийн 12-р олимпиадад манай улсаас дөрвөн охин оролцсон байна.

Тэгвэл оролцсон дөрвөн охины гурав нь хүрэл медаль хүртэж, нэг нь тусгай байрын шагнал авчээ.

Олимпиадын дүн:

  • Г.Дөлгөөн хүрэл медаль /Нэгдүгээр сургуулийн 11 дүгээр анги/
  • Н.Болор хүрэл медаль /Эрдмийн хишиг сургуулийн 9 дүгээр анги/
  • М.Амин-Эрдэнэ тусгай байр /Эрхэт-Эрдэм сургуулийн 9 дүгээр анги/
  • Б.Ундрал хүрэл медаль /Нэгдүгээр сургуулийн 12 дугаар анги/

Охидыг математикт дур сонирхолтой болгох, тууштай хичээллэх сонирхлыг нь нэмэгдүүлэх зорилгоор байгуулагдсан “Охидын математик хөгжил” ТББ-аас дээрх сурагчдыг олимпиадад бэлтгэжээ.