ФОТО: Монгол-Хятадын Найрамдал сургуулийн сурагчид “Монгол ёс уламжлалаа түгээн дэлгэрүүлэх” аяны хүрээнд Чингис хааны музей үзжээ

ФОТО: Монгол-Хятадын Найрамдал сургуулийн сурагчид “Монгол ёс уламжлалаа түгээн дэлгэрүүлэх” аяны хүрээнд Чингис хааны музей үзжээ

Чингис хаан үндэсний музей нь 2019 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн шийдвэрээр байгуулагдсан. Тус музейд нүүдэлчдийн анхны төрт улс Хүннүгийн эзэнт улсыг үндэслэгч Модун шаньюйгаас эхлээд ХХ зууны эхэн хүртэлх Монголын төрт улсуудын хаад, язгууртны үйл ажиллагааг, эдэлж хэрэглэж байсан эд олигийн зүйлс, томоохон бодит үйл явдлыг харуулах 10000 гаруй эх үзмэрийг орчин үеийн дэвшилтэт технологи болох AR, QR, VR, интерактив, видео зэрэг техник технологи, уран зураг, гар зураг, баримал, дархны урлал, оёдол, хатгамал, маркетаар дэглэн үзүүлж байна.

“Монгол-Хятадын Найрамдал” ерөнхий боловсролын сургууль “Монгол ёс уламжлалаа түгээн дэлгэрүүлэх” аяны хүрээнд өнгөрөгч гуравдугаар сарын 01-02-ны өдрүүдэд тахимын бус сургалтыг зохион байгуулжээ. Тус аяны хүрээнд бага ангийн 268 сурагчийг хамруулан “Чингис хаан” Үндэсний музейг үзүүлэн танхимын бус сургалтад хамруулсан байна. Сургалтын хүрээнд сурагчид музей үзсэн сэтгэгдлээрээ “Миний мэдэх Чингис хаан” сэдэвт гар зургийн уралдаанд оролцох аж.

ФОТО: