УИХ-ын дарга асан М.Энхболд Улаанбаатар эрдэм их сургуульд "Менежментийн доктор" зэрэг хамгаалахаар болжээ

УИХ-ын дарга асан М.Энхболд Улаанбаатар эрдэм их сургуульд "Менежментийн доктор" зэрэг хамгаалахаар болжээ

Менежментийн докторын зэрэг хамгаалуулах зөвлөлөөс УИХ-ын дарга асан Миеэгомбын Энхболдыг Менежментийн доктор /Ph.D/ зэрэг хамгаалуулах талаар мэдээлжээ.

Тус мэдэгдэлд дурдсанаар, “Улаанбаатар Эрдэм Их Сургуулийн докторант, Миеэгомбын Энхболд “Бүтээмжийн менежментийг боловсронгуй болгох нь” /Макро түвшний жишээн дээр/ сэдвээр Менежментийн доктор /Ph.D/-ын зэрэг хамгаална” гэжээ. Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хурал 2023-оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 13.00 цагт ШУТИС-ийн БУХС /хуучнаар КТМС/-ийн “Эрдмийн Зөвлөлийн өрөө”-нд эхлэх ажээ.