“Хятад хэлний Гүүр-2023” тэмцээн амжилттай болж өндөрлөжээ

“Хятад хэлний Гүүр-2023” тэмцээн амжилттай болж өндөрлөжээ

БНХАУ-ын Элчин сайдын яамнаас зохион явуулдаг “Хятад хэлний гүүр-2023” XVI дахь удаагийн тэмцээн дунд сургуулийн сурагчдын дунд амжилттай болж өндөрлөжээ.

Тус тэмцээн өнгөрсөн Бямба /2023.04.22/ гарагт болсон бөгөөд хоёр үе шаттайгаар зохиогдсон юм. Тэмцээний эхний шатанд "Монгол Хятадын Найрамдал" сургуулийн "11а" ангийн сурагч Б.Энхжин, "10а" ангийн сурагч А.Урангоо нар тус тус тэнцэж хоёрдугаар шатандаа амжилттай оролцжээ. Хоёрдугаар шатны тэмцээн “Илтгэл, асуулт, хариулт болон урлагийн үзүүлбэр” гэх гурван үе шаттайгаар явагдаж дээрх сурагчид тус бүр “Тусгай байр”-ын шагнал хүртсэн байна. Мөн “Монгол Хятадын Найрамдал” сургууль тэмцээний “Шилдэг зохион байгуулагч сургууль”-аар тодорсон аж.