Байгаль хамгаалагчид олон улсын туршлага судлахаар АНУ-ыг зорилоо

Байгаль хамгаалагчид олон улсын туршлага судлахаар АНУ-ыг зорилоо

Монгол Экологи Төвийн үндсэн хөтөлбөрүүдийн нэг  “National Park Academy” хөтөлбөрийн хүрээнд 2015 онд анх АНУ-ын Иосэмити Үндэсний Парк болон Соёны бүсийн тусгай хамгаалалттай газруудын хооронд Эгч дүүс паркуудын харилцаа, хамтын ажиллагааны гэрээг байгуулан ажиллаж байна.

Тус ажлын хүрээнд олон улсын туршлага судлахаар Улаан тайгын УТХГ-ын Хамгаалалтын захиргаанаас Ж.Төмөрсүх, Хөвсгөлийн УТХГ-аас Г.Энхбаяр болон Их газрын чулууны БЦГ-аас Р.Баттүвшин нар Дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Америкийн Нэгдсэн Улсыг зорилоо.