ЕБС-ийн бага ангийн сурагчид тавдугаар 26-нд хичээллээд амарна

ЕБС-ийн бага ангийн сурагчид тавдугаар 26-нд хичээллээд амарна

ЕБС-ийн бага ангийн сурагчид тавдугаар 26-ны Баасан гарагт хичээллээд зуны амралт эхлэх гэж буй талаар Боловсролын яамнаас мэдээлэв. 

Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 854 сургуульд 746,653 хүүхэд сурч байгаагаас нэгдүгээр ангид 77,752, төгсөх буюу 12 дугаар ангийн 33,459 сурагч байна. 4-5 дугаар ангийнхан зургаадугаар сарын 5-наас амрах бол 6-12 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 12-наас амарна.

Зуны амралтын хуваарь:

  • 1-3 дугаар ангийн сурагчид тавдугаар сарын 29-нөөс
  • 4-5 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 5-наас
  • 6-12 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 12-наас амарна.