Монгол сурагчид "Shen Zhou 15” хөлгийн нислэгийн багийнхантай шууд холбогдон ярилцжээ

Монгол сурагчид "Shen Zhou 15” хөлгийн нислэгийн багийнхантай шууд холбогдон ярилцжээ

БНХАУ-аас Монгол Улсад оршин суугаа Элчин сайдын яамны урилгаар “Shen Zhou 15” хөлгийн нислэгийн багийнхантай Монгол Хятадын Найрамдал сурагчид цахимаар шууд холбогдож, сансрын амьдрал болон тэдний талаар мэдээ мэдээлэл олж авч ярилцжээ.

Тус арга хэмжээнд Бээжингийн төв хурлын танхим, Монгол болон ОХУ тэргүүтэй нийт 10 гаруй хурлын танхим шууд холбогдон оролцсон байна. “Shen Zhou 15” хөлгийн багийнхан одоогоор 140-өөд хоногийг сансарт өнгөрүүлж байгаа ба өдөр тутмын амьдралынхаа үйл явц, хэрхэн хоол хийж, хэрхэн унтаж амардаг, биеийн дасгал хөдөлгөөн хэрхэн хийх гэх мэт сонирхолтой асуултуудын дагуу сурагчидтай сонирхолтой яриа өрнүүлсэн байна.