Боловсролын хуульд өөрчлөлт оруулж, "Англи хэлийг нэгдүгээр ангиас нь заах" асуудал байнгын хороо дээр дэмжигджээ

Боловсролын хуульд өөрчлөлт оруулж, "Англи хэлийг нэгдүгээр ангиас нь заах" асуудал байнгын хороо дээр дэмжигджээ

“Боловсролын ерөнхий хууль”-д өөрчлөлт оруулж, англи хэлийг судлах үндсэн гадаад хэл хэмээн хуульчлахаар болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Ийнхүү “Боловсролын ерөнхий хууль”-д өөрчлөлт орсноор ЕБС-иуд нэгдүгээр ангиасаа эхлэн англи хэлийг үзэх эрх зүйн орчин бүрдэж байгаа юм. 

Тэгвэл “Боловсролын ерөнхий хууль”-ийн өөрчлөлт байнгын хороонд дээр дэмжигдсэн байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Ундрам, “Англи хэлний боловсролын лобби бүлэг байгуулж ажилласны үр дүн өнөөдөр гарч бүх сургууль 1-р ангиас Англи хэл заах асуудал Байнгын хороогоор дэмжигдлээ. Энэ зорилгыг минь мохоож янз бүрийн байдлаар дайрах, доромжлох, харлуулах ажил зөндөө хийгдсэн ч бууж өгөөгүй. Дэлхийд өрсөлдөх чадвартай Монгол хүн бэлдэх чухал заалтаа авч гарлаа. Дэмжиж ойлгосон бүх хүмүүст баярлалаа” гэжээ.