ДЭМБ “COVID-19”-ийн онцгой байдлыг үргэлжлүүлэх эсэхийг хэлэлцэнэ

ДЭМБ “COVID-19”-ийн онцгой байдлыг үргэлжлүүлэх эсэхийг хэлэлцэнэ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага “COVID-19”-ийн тархалттай холбогдуулан олон улсын хэмжээнд үргэлжлүүлэн онцгой байдал зарлах эсэх асуудлаар хэлэлцэх шинжээчдийн хороог Пүрэв гарагт хуралдуулна.

Тус байгууллагаас коронавирусийн тархалттай холбогдуулан 2020 оны нэгдүгээр сард олон улсын хэмжээнд онцгой байдал зарлаж, түүнийг үргэлжлүүлэх эсэх талаар тогтмол хуралдаж ирсэн. Хамгийн сүүлд нэгдүгээр сард болсон хуралдаанаар хорооны гишүүд онцгой байдлыг цуцлахад хэт эрт байна гэж дүгнэсэн билээ.

ДЭМБ-ын мэдээлснээр, “COVID-19” халдварын улмаас нас барсан тохиолдлын тоо энэ оны эхээр Хятадад халдвар тархсаны дараа өссөн ч түүнээс хойш буурсаар байна. Гэсэн хэдий ч өнгөрсөн дөрвөн долоо хоногт халдвараар нас барагсдын тоо 10 мянгад хүрчээ.

COVID-19”-ийн тархалттай холбогдуулан зарласан онцгой байдлыг энэ ондоо багтаан цуцална гэдэгт найдаж байгаагаа ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус өнгөрсөн долоо хоногт хэвлэлийн бага хурлын үеэр илэрхийлжээ. Гэхдээ вирус байсаар байна гэдгийг тэрбээр мөн нэмж хэлсэн байна.