Чингис хаан үндэсний музейн ажилтнууд ОХУ-ын их дээд сургуульд тусгай хөтөлбөрөөр хэлний бэлтгэлд суралцахаар болжээ

Чингис хаан үндэсний музейн ажилтнууд ОХУ-ын их дээд сургуульд тусгай хөтөлбөрөөр хэлний бэлтгэлд суралцахаар болжээ

Чингис хаан үндэсний музей ОХУ-ын Доржи Банзаровын нэрэмжит Буриадын улсын их сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулж, музейн ажилтнуудыг ОХУ-ын их дээд сургуульд тусгай хөтөлбөрөөр хэлний бэлтгэлд сургахаар болжээ. 

Тодруулбал, Чингис хаан үндэсний музейн захирал, Академич С.Чулуун Буриадын их сургуулийн захирал Дамдинов Алдар Валерьевич нар цаашид хоёр байгууллага эрдэм шинжилгээ судалгаа, боловсрол, соёлын үйл ажиллагааны чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байна. Уг гэрээний хүрээнд ОХУ-ын их дээд сургуульд ахисан шатны сургалтад суралцах, музейн ажилтнуудыг тусгай хөтөлбөрөөр хэлний бэлтгэлд сургах тухай Чингис хаан үндэсний музей мэдээллээ.