ГССҮТ-өөс БНСУ-ын эмч нартай хамтран тулгуур эрхтний согогтой таван хүүхдэд мэс засал хийлээ

ГССҮТ-өөс БНСУ-ын эмч нартай хамтран тулгуур эрхтний согогтой таван хүүхдэд мэс засал хийлээ

Гэмтэл согог судлалын үндэсний төв, БНСУ-ын “Хьюндай” нэгдсэн эмнэлгийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу энэ оны дөрөвдүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд БНСУ-ын хүүхдийн гэмтэл согогийн эмч нарын баг ГССҮТ-д ажиллаж, туршлага солилцлоо.

Тус баг бүрэлдэхүүнд БНСУ-ын Чун Ан их сургуулийн “Хьюндай” нэгдсэн эмнэлгийн захирал Ким Бү Соб, хүүхдийн гэмтэл согогийн зөвлөх эмч, профессор Ан Жэ Ин болон тус эмнэлгийн мэс заслын сувилагч, техникч нар багтсан бөгөөд ГССҮТ-ийн хүүхдийн гэмтэл согогийн эмч нартай хамтран хүнд хэлбэрийн тулгуур эрхтний согогтой таван хүүхдэд мэс заслын эмчилгээг амжилттай хийлээ.

Мөн нийт 20 өвчтөнд үзлэг оношилгоо хийж, дараагийн үйл ажиллагааны хүрээнд хийгдэх мэс заслуудыг төлөвлөсөн бөгөөд ГССҮТ-ийн удирдлагуудтай уулзан, цаашид авч хэрэгжүүлэх томоохон ажлуудаа хэлэлцсэн байна.