"Хүннү Эйр"-ийн онгоцны дугуй нислэгийн шаардлага хангаагүй учраас засварт орж, зорчигчдоо Вьетнамд хүнд байдалд оруулжээ

"Хүннү Эйр"-ийн онгоцны дугуй нислэгийн шаардлага хангаагүй учраас засварт орж, зорчигчдоо Вьетнамд хүнд байдалд оруулжээ

"Хүннү Эйр" компанийн онгоц Вьетнамын нисэх буудалд бууж шатахуун сэлбэх үед дугуй нь нислэгийн шаардлага хангаагүй учраас засварт орж, зорчигчдыг хүнд байдалд оруулжээ. 

Тус компанийн зүгээс энэ талаар цахим хуудаснаа "Манай агаарын хөлөгт Вьетнамын нисэх буудлын зурвасанд буулт хийх үед агаарын хөлгийн дугуйнд гадны биет гэмтэл учруулж засвар үйлчилгээ хийх шаардлага гарлаа" хэмээсэн байна. Харин иргэд "Хүннү Эйр" компани хариуцлагагүй хандаж, зорчигчдыг хохироож байна"  хэмээн бухимдаж байгаа аж.