ДЭМБ-аас "Ковид-19"-өөс шалтгаалсан онц байдал дууссан хэмээн мэдэгдлээ

ДЭМБ-аас "Ковид-19"-өөс шалтгаалсан онц байдал дууссан хэмээн мэдэгдлээ

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас (ДЭМБ) Ковид-19 нь "Дэлхийн эрүүл мэндийн онцгой байдал" байхаа больсон хэмээн мэдэгдлээ.

Албаныхны мэдээлснээр, "2021 оны нэгдүгээр сард вирусын улмаас долоо хоногт 100 мянга гаруй нас барагсад бүртгэгддэг байсан бол энэ оны дөрөвдүгээр сарын 24 /2023.04.24/-нд 3500 орчим болж буурчээ. ДЭМБ-аас гаргасан тоо баримтаар цар тахлын улмаас багадаа гэхэд долоон сая хүн нас барсан байх магадлалтай хэмээсэн байна. Мөн доктор Тедрос Адханом Гебрейюс "Ковид-19-өөр нас барсан иргэдийн тоо 20 сая хүрсэн байх магадлалтай. Мөн Онцгой байдлын хороо 15 дахь удаагаа хуралдаж, эрүүл мэндийн онц байдал зарласныг зогсоож байна" хэмээн уламжлан хэлжээ.

Т.Бямбажаргал