ВИДЕО: Сонгинохайрхан дүүргийн 151-р сургууль "Кембриджийн хөтөлбөр"-ийг хэрэгжүүлж эхэллээ

ВИДЕО: Сонгинохайрхан дүүргийн 151-р сургууль "Кембриджийн хөтөлбөр"-ийг хэрэгжүүлж эхэллээ

Нийслэлийн Ерөнхий боловсролын 151-р сургууль албан ёсоор Кембриджийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлүүлж байна. Уг үйл ажиллагааны нээлт өнөөдөр /2023.05.09/ боллоо.

ВИДЕО:

 

УИХ-ын гишүүн Н.Учрал, УИХ-ын гишүүн Э.Батшугар нарын санаачлагаар Англи улс дахь "Cambridge Assessment International Education" байгууллагатай хамтран Кембриджийн хөтөлбөрийг нэвтрүүлэх, заах арга зүйч бэлтгэх сургалтыг зохион байгуулж, Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын 151-р сургуулийн багш нарыг хамруулжээ. Ингэснээр багш нарын заах арга зүй, хичээлийн хөтөлбөрийг ОУ-ын чанар, стандартад нийцүүлэх боломжтой болох юм. Эхний ээлжид тус сургуулийн дунд анги буюу зургаадугаар ангийн сурагчид ОУ-ын хөтөлбөрийн дагуу, бэлтгэгдсэн ур чадвартай багш нарын тусламжтайгаар дэлхийн хэмжээний боловсрол эзэмших аж.

Өндөр боловсролыг өндөр төлбөртэй хувийн сургуулиас бус өөрийн харьяа дүүргийн сургуулиасаа авдаг болох, ОУ-д хүлээн зөвшөөрөгдсөн сертификаттай төгсөх, гадаадын их дээд сургуулиас тэтгэлэгт хамрагдах боломжтой болох зэрэг нь Кембриджийн хөтөлбөрт шилжих, түүнийг  хэрэгжүүлэхийн гол зорилго хэмээн УИХ-ын гишүүн Н.Учрал ярилаа.

Т.Бямбажаргал