Бага ангийн сурагчдын улсын шалгалт энэ сарын 29-нөөс эхэлнэ

Бага ангийн сурагчдын улсын шалгалт энэ сарын 29-нөөс эхэлнэ

2022-2023 оны хичээлийн жилийн улсын шалгалтын хуваарийг Боловсролын Үнэлгээний Төвөөс танилцууллаа.

Тухайлбал, тавдугаар ангийн сурагчдын улсын шалгалт тавдугаар сарын 29-нөөс эхлэх аж. Сурагчид математик, монгол хэл, хүн ба байгаль хичээлээр шалгалт өгнө. Улсын шалгалтад тав, ес, 12 дугаар ангийн сурагчид болон МСҮТ-ийн суралцагчид хамрагдах юм.

Сурагчдын зуны амралтын хуваарь:

  • 1-3 дугаар ангийн сурагчид тавдугаар сарын 29-нөөс
  • 4-5 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 5-наас
  • 6-12 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 12-наас амарна.