Монголын их, дээд сургуулиудын чансаа, эрэмбийг олон улсын аргачлалын дагуу тогтоолгоно

Монголын их, дээд сургуулиудын чансаа, эрэмбийг олон улсын аргачлалын дагуу тогтоолгоно

Дэлхийн боловсролын сайд нарын чуулга уулзалт амжилттай үргэлжилж байна. Чуулганы үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Times higher education байгууллагын удирдлагуудтай уулзлаа.

Times higher education нь 1971 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. 2004 оноос эхлэн дэлхийн болон олон улсын хэмжээнд дээд боловсролын байгууллагын чансаа эрэмбийг тогтоож ирсэн байна. Иймд уулзалтын үеэр салбарын сайд Монголын их, дээд сургуулиудын чансаа, эрэмбийг олон улсын аргачлалын дагуу тогтоолгох хүсэлт гаргалаа.  Ингэхдээ эхний ээлжид дотооддоо эрэмбэлэх аж.