Ирэх амралтын өдрүүдэд номын баяр болно

Ирэх амралтын өдрүүдэд номын баяр болно

Хаврын номын баяр ирэх долоо хоногийн амралтыг өдрүүдэд буюу тавдугаар сарын 19-21-ний өдрүүдэд болно.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.1.17-д "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд: тав болон есдүгээр сарын гурав  дахь долоо хоногийн Бямба, Ням гараг” гэж тусгасны дагуу энэхүү өдрүүд тэмдэглэлт өдөр болон хуульчлагдсан билээ. 

Баярын үеэр ном, хэвлэлийн салбарт ажилладаг иргэн, ААН-үүдийн төлөөлөл энэ өдөр зохиол, бүтээлээ хямралтай үнээр худалдаалдаг. Мөн дуртай, хайртай зохиолч, орчуулагчидтайгаа уулзаж ярилцах, цаашлаад гарын үсэгтэй номыг нь худалдан авах боломжтой юм.




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө