Азийн физикийн олимпиадад 16 сурагч эх орноо төлөөлөн оролцоно

Азийн физикийн олимпиадад 16 сурагч эх орноо төлөөлөн оролцоно

Азийн физикийн 23 дахь удаагийн олимпиад манай улсад энэ сарын 22-30-нд болно. Тус олимпиадад 16 сурагчийн бүрэлдэхүүнтэй хоёр баг эх орноо төлөөлөн оролцох юм. 

Сурагчдын 10 нь Улаанбаатар хотоос оролцох бөгөөд зургаан сурагч орон нутгаас шалгараад буй. Тэд Баян-Өлгий, Дархан-Уул, Говь-Алтай, Хөвсгөл, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудаас ирж оролцоно. Энэхүү олимпиадад Азийн 30 гаруй улсын 240 орчим сурагч, 60 гаруй чиглүүлэгч багш нар оролцоно хэмээн БШУЯ-наас мэдээлэлээ.