Элчин сайд Цай Вэньруй: Монгол-Хятадын "Найрамдал" сургууль хоёр улсын соёл, боловсрол, хамтын ажиллагааг улам бэхжүүлэхэд өндөр хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна /ВИДЕО/

Элчин сайд Цай Вэньруй: Монгол-Хятадын "Найрамдал" сургууль хоёр улсын соёл, боловсрол, хамтын ажиллагааг улам бэхжүүлэхэд өндөр хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна /ВИДЕО/

Монгол-Хятадын "Найрамдал" сургуулийн төгсөлтийн "Эрдмийн баяр" өчигдөр /2023.05.19/ боллоо. Тус арга хэмжээнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй, Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин, Монгол Улсын Хятадын соёлын газрын дарга Х.Баатархүү нарын албан хүмүүс оролцсон юм. 

ВИДЕО: 

60 жилийн түүхтэй хувийн хэвшлийн ууган сургуулиудын нэг болох тус сургуулийн сурагчид жилийн жилд амжилттай суралцаж, гадаадын их, дээд сургуульд урилгаар тэтгэлгээр суралцдаг гэдгээрээ онцлогтой. Энэ жил ч мөн адил Монгол-Хятадын "Найрамдал" сургуулийн 12 дугаар ангийн нийт төгсөгчдийн 90 хувь нь гадаадын их, дээд сургуульд тэтгэлгээр суралцахаар болсон амжилттайгаар "Эрдмийн баяр"-аа тэмдэглэлээ. 

Энэ үеэр 2022-2023 оны хичээлийн жилд амжилттай суралцаж, олон улсын олимпод, тэмцээн уралдаанд амжилттай оролцсон шилдэг сурагчид болон амжилт бүтээл арвин ажилласан багш нарт БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Цай Вэньруй баяр хүргэж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан юм. Тэрбээр Монгол-Хятадын "Найрамдал" сургуулийн нийт төгсөгчдөд халуун баяр хүргээд "Тус сургууль хоёр улсын соёл, боловсрол, хамтын ажиллагааг улам бэхжүүлэхэд өндөр хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна" гэдгийг тодотгосон.   

Харин Монгол-Хятадын "Найрамдал" сургуулийн захирал Жан Фэн Ин сургуулийн нийт төгсөгчид болоод хүүхдүүдийнхээ ирээдүйн боловсрол мэдлэгт анхаарч хамтран ажилладаг эцэг эхчүүддээ талархаж илэрхийлж, баяр хүргэсэн. Мөн тэрбээр "Монгол-Хятадын "Найрамдал" сургуулийн сонгон суралцаад амжилттай төгсөж, гаднын шилдэг их, дээд сургуульд суралцах тэтгэлэг авсан сурагчдаараа бахархаж байгаагаа тодотгож байлаа. 




Өнөөдөр бар өдөр

14 цагийн өмнө