Л.Энх-Амгалан: Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд Боловсролын зээлийн санд 320 мянган долларын зээлийг буцаан төлсөн байна

Л.Энх-Амгалан: Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд Боловсролын зээлийн санд 320 мянган долларын зээлийг буцаан төлсөн байна

Засгийн газрын өнөөдрийн /2023.05.24/ ээлжит хуралдааны шийдвэрийг Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцуулж байна. 

Тэрбээр, “Боловсролын зээлийн сангийн талаар товч мэдээлэл хүргэе. Анх 2023 оны дөрөвдүгээр сарын 7-нд 5Ш ажиллагааны хүрээнд Боловсролын зээлийн сангийн анхны мэдээллүүдийг ил болгосон. Анхлан 1997 оноос эхлэн Боловсролын зээлийн сан ажиллаж, дотоодын 150 мянга гаруй оюутнуудад 1.2 сая удаагийн тэтгэлэг олгож, нэг их наяд төгрөг зарцуулсан. Үүнд дан ганц зээл бус тусламж, тэтгэлэг бас бий. Боловсролын зээлийн сангаас 1997 оноос хойш тэтгэлэг авсан бүх суралцагчдын мэдээлэл ил болсон. Өнгөрсөн хоёр өдөр Авлигатай тэмцэх газар болон Эрүүгийн цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг гаргаж бүх баримтуудад судалгаа, шинжилгээ хийж байгаа.

Гадаадад сурч буй хүүхдүүд олны хэл аманд өртөж, амиа хорлож ч болзошгүй байна гэсэн дуудлага мэдээллүүд их ирж байна. Польш улсад нэг хүүхэд амиа хорлосон хэрэг /жил гаруйн өмнө/ гарч байсан шүү дээ. Эцэг эхээс нь болж хүүхдүүдийг нийгэмд буруугаар ойлгуулах нь хилийн чанадад суралцаж буй олон хүүхдүүдэд дарамт шахалт өгч байгаа тул иргэд олон минь энэ асуудалд тайван хандахыг уриалж байна.

Сургуулиа төгсөж ирээд таван жил ажилласан буюу НДШ төлсөн хүүхдүүд зээлээс чөлөөлөгдөж байсан хэдий ч нийгмээс ирж буй эсэргүүцэл, дарамт шахалтын улмаас өөрсдөө сайн дураар “бид мөнгөө төлье” гээд төлж байгаа. Өнөөдрийн байдлаар 320 мянган долларын зээл долоо хоногийн дотор төлөгдсөн байна. Иймд иргэд олны шаардлагууд их чухал юм байна гэж харж байна” гэлээ.

Т.Бямбажаргал