Улсын Их Хурлын Тамгын газар Үндэсний нийтийн номын сантай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Улсын Их Хурлын Тамгын газар Үндэсний нийтийн номын сантай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын парламентат ёс, хууль тогтоох үйл ажиллагааны өв, түүх, судалгаа, боловсуулалт, хөгжүүлэлт, төрт ёсны зарчим, дэг журам, үүнийг сахиулах, хадгалах, бэхжүүлэхтэй холбогдох шийдвэр, тогтоомж, бичиг баримт, ном бүтээлийн сан хөмрөгийг Улсын Их Хурлын Тамгын газар эрхлэн, бүрдүүлж ажилладаг.

Дээрх үйл ажиллагаагаа олон улсын парламентын номын сангуудын жишгийн дагуу өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор өнөөдөр (2023.05.26)Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Монгол Улсын Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо нар Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

 

Санамж бичгийн хүрээнд талууд цахим номын сангийн КОХА систем нэвтрүүлэх, сан хөмрөгийг хадгалах, хамгаалах, хамтран ашиглах, сэргээн засварлах болон мэдээллийн сан, каталоги хөтлөх талаар харилцан мэргэжил, арга зүй, техникийн туслалцаа үзүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах аж.

Монгол Улсын Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо, "Санамж бичгээр тохиролцсон хамтын ажиллагааны үр дүнд ном соёлын үйлчилгээний олон улсын стандартыг нэвтрүүлэх, Парламентын номын санг дэлхийн жишгээр хөгжүүлэхэд чухал хувь нэмэр болно гэдэгт илгэлтэй байна" гэсэн хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Сонирхуулахад, Дөнгөж өчигдөрхөн /2023.05.25/ “Халхын Цогт хунтайжийн хадны бичээс” (Stone Inscriptions of Tsogtu Khung-Taiji, Prince of Khalkha)-ийг ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Олон Улсын баримтат өвийн жагсаалтад бүртгэсэн юм.